"Биеийн тамир спортын хамтлаг" 2025 онд зохион байгуулах соён гэгээрүүлэх, нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэв

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код 917. "СОЁЛ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ, БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ" журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн алба хаагчдын дунд 2025 онд зохион байгуулах соён гэгээрүүлэх, нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэв.
Мөн цагдаагийн алба хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтад алба хаагчдыг бэлтгэн оролцуулах, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх талаар зохион байгуулах ажил арга хэмжээг төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Цаашид алба хаагчдын амьдралын зөв хэвшил, эрүүл хооллолт, гоо зүйд анхаарах чиглэлээр сургалт, соёл гэгээрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар алба хаагчдын амьдралын чанар, албандаа хандах хандлага дээшилж, эрүүл, чадварлаг алба хаагчийг цогцлоох үр дүн гарах юм.