"Удирдах ажилтны сэтгэл зүй" сургалтыг зохион байгууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн А/28 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах ажилтнуудын манлайлал, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Удирдах ажилтны сэтгэл зүй” сэдэвт сургалтыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Сэтгэл судлалын төвтэй хамтран энэ оны 06 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.
Сургалтын нээлтийн ажиллагаанд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, мөн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Р.Бат-Оргил нар болон 4 чиглэлийн модуль сургалтад хамрагдаж буй алба хаагчид оролцлоо.
Удирдах ажилтан нь байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах, хянах, шалгах, идэвхжүүлэх, хөгжүүлэх үүргийн нэгдлийг хангагчийн хувьд хүний сэтгэлийн инженер байж сэтгэл зүйн шинжлэх ухааныг ашиглан тухайн ажилтны дотоод нөөц хүчийг илрүүлж чаддаг байх нь удирдагч хүний гол чадваруудын нэг юм.
Энэхүү сургалт нь сэтгэл зүй хэмээх томоохон шинжлэх ухаанаас зөв оновчтой арга, хувилбарыг ашиглаж хэрэгжүүлэхээс гадна өөрийн удирдах арга барилд дүн шинжилгээ хийж эерэг, сөрөг талаа ялгаж харах, дутагдалтай талаа засаж залруулах боломжийг харуулсан юм.