СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Нөхөн хангалт зохион байгуулах тухай/
Тээврийн цагдаагийн албаны Хяналт шалгалтын тасгийн хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн 1 сул орон тоо /цолны зэрэглэл “Цагдаагийн хошууч”, цалингийн зэрэглэл “ТТ-12”/-нд, мөн албаны Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн 1 сул орон тоо /цолны зэрэглэл “Цагдаагийн хошууч”, цалингийн зэрэглэл “ТТ-12”/-нд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас ...” гэж заасны дагуу нөхөн хангалтыг хийх шаардлагатай байгаа тул мэдээллийг алба хаагчдад хүргэнэ үү. Тавигдах шаардлага: 1. Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. 2. Эрх зүйч мэргэжилтэй байх. 3. Цагдаагийн байгууллагад 12-оос доошгүй жил, үүнээс нэгжийн ахлах болон үүнтэй адилтгах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх: 4. Ахлах албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгэгдсэн байх. Дээрх шаардлагыг хангасан алба хаагчид төрийн алба хаагчийн анкет, сүүлийн 3 жилийн ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээний хуудас, ажил байдлын тодорхойлолт, ял шийтгэлийн тэмдэглэл, хүний нөөцийн сангийн анкет зэргийг pdf файл болон 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор тус албаны Захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхмөнхийн цахим хаяг /enkhmunkh.e@police.gov/ -аар ирүүлнэ үү.