• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-06-28
ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус төвөөс Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран сургалт зохион байгууллаа.

Тус төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн алба хаагчид нь ажил үүргээ гүйцэтгэх, албаны нохойг сургаж дасгалжуулах, хооллох, арчлах, маллах зэргээр нохойноос хүнд дамжин халдварладаг зооноз төрлийн өвчнөөр өвдөх магадлал ихтэй байдгаас шалтгаалан эрсдлийг бууруулах, энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Ариунболдоор ахлуулсан сургалтын баг ирж  “Нохойноос хүнд халдварлах өвчин” сэдвээр сургалтыг орлоо.

Сургалтаар Зоонозын халдварт өвчний тандалтын тэргүүлэх өвчин, нохойноос хүнд халдварлах өвчнүүд, галзуугийн эх үүсвэр, галзуурсан нохдод илрэх шинж тэмдгүүд, мал амьтнаас хүнд халдварладаг зоонозын хурц халдварт өвчин, галзуугийн эсрэг дархлаажуулалт, бэтэг өвчин түүнээс хэрхэн урьдчилсан сэргийлэх талаар мэдлэгийг олголоо.

Мөн тус төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн алба хаагчид болон орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдийн нохой хөтлөгч 28 алба хаагчдад Галзуу өвчний эсрэг ‘’Rabipur’’ вакцинд урьдчилан сэргийлэх зорилгоор хамрууллаа

Тус вакциныг галзуугийн халдвар авах эрсдэлтэй хүмүүс тухайлбал малын эмч нар мал эмнэлгийн оюутнууд, амьтан тэжээдэг хүмүүс, анчид, ойн ажилчид, амьтан сургагч, галзуугийн судалгаа хийж байгаа лабораторийн ажилчид, галзуугийн вирус тээгч амьтад амьдардаг газар нутагт амьдардаг хүмүүс болон аялагчид гэх мэт галзуугийн өвчин тусах эрсдэл өндөр хүмүүст хийгддэг онцлогтой тул байнга албаны ноходтой харьцдаг алба хаагчдыг хамрууллаа.