• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВӨӨС ЦАХИМ СУРГАЛТ /ОНЛАЙН/-ЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

2017-02-14
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВӨӨС ЦАХИМ СУРГАЛТ /ОНЛАЙН/-ЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

 

   Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төв нь Мэдээллийн технологи, холбооны газартай хамтран орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдад зайны /онлайн/ сургалтыг анх удаа туршилтаар явуулж эхэллээ.

    2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 91 алба хаагчдад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн үзэл баримтлал бүтэц, агуулга, цагдаагийн байгууллагын үүрэг оролцооны талаарх сургалтыг Сургалтын төвийн сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр нар явууллаа.

   Зайны сургалт нь орон зай, цаг хугацаанаас үл хамаарч, нэгэн зэрэг олон хүнийг хамруулж, цаг хугацааг хэмнэн алба хаагчдыг ажлаас нь хөндийрүүлэлгүйгээр сургах боломжтой, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг олон давуу талыг агуулдаг бөгөөд цаашид энэ төрлийн сургалтыг тогтмол явуулах юм.