• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЁС ЗҮЙН ТӨЛБӨРТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-06-25
ЁС ЗҮЙН ТӨЛБӨРТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/34 дүгээр тушаалын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2019 оны “Алба хаагчдыг ёс зүйн төлбөртэй сургалтад хамруулах тухай” Б/08 дугаар тушаалаар Төв аймаг дахь цагдаагийн газрын 19 алба хаагчдад “Ёс суртахуун төлөвшил” сэдэвт сургалтыг Төв аймаг дахь цагдаагийн газарт энэ оны 06 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд, Тээврийн цагдаагийн албаны 17 алба хаагчдад “Мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг энэ оны 06 дугаар сарын 24,25-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд амжилттай зохион байгууллаа.  

Сургалтын нээлтийн ажиллагаанд Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Төв аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Р.Бат-Оргил, ИМАКО институтын захирал Р.Лхагвадулам нар оролцов.

Тээврийн цагдаагийн албатай хамтран мэргэжлийн алдаа дутагдал гаргаж, сахилгын арга хэмжээ авагдсан тус албаны алба хаагчдад “Мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх” сургалтыг анх удаагаа зохион байгуулснаараа онцлог байлаа.

Цаашид уг сургалтыг бусад төрөл мэргэжлийн албадуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.