• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ДҮҮРГҮҮД ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН НОХОЙН ҮҮРҮҮДИЙГ ШИНЭЧЛЭВ.

2019-07-25
ДҮҮРГҮҮД ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН НОХОЙН ҮҮРҮҮДИЙГ ШИНЭЧЛЭВ.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд дээр 24 цагаар нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэн, гэмт хэргийн газар дээр очиж гэмт этгээдийг халуун мөрөөр нь илрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

 Эрэлч нохойн албаны 75 жилийн ойг угтсан бүтээлч ажлуудын хүрээнд дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд байрлах нохойн үүрийг олон улсын жишиг стандартын дагуу шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.

 Уг байр нь АНУ-ын тусгай албадад ашиглагддаг зөөврийн үүр бөгөөд нохой амьдрахад тохиромжтой, хөдөлгөөнийг хязгаарлахгүй, чийг дааж жиндэхгүй, жилийн 4 улиралд ашиглаж болдог зэрэг давуу талтай ба аж ахуйн аргаар гарын доорх материал ашиглан нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч И.Хурцбилгүүн, Л.Бямбацогт нар зохих стандартын дагуу хийж  байна.

АНУ-ын Албаны нохойн жишиг үүр                         Албаны нохойн хэлтэст хийгдэгдэж буй жишиг үүр

Ингэснээр хэлтсүүдийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж буй албаны нохдын аюулгүй байдал хангагдаж эрсдэлд өртөгдөхгүй байх нөхцөл боломж бүрдэж байгаа юм.