• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

2019-09-12
ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН  БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

     “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Тээврийн цагдаагийн албаны захиалгаар  “Олон нийтийн цагдаа бэлтгэх сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд 21 хоногийн хугацаатай зохион байгуулагдаж эхэллээ.

      Сургалтаар “Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа, эрх зүйн байдлын зохицуулалт”, “Олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхэд анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал”, “Зөрчлийн тухай хуулийн ойлголт, агуулга түүний хэрэгжилт, олон нийтийн цагдаа шалгах зөрчил”, “Жагсаалын бэлтгэл”, “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоо”, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн ажилтан үүрэг гүйцэтгэхэд анхаарах асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэглэх журам” зэрэг сэдэвт 182 цагийн  сургалтуудыг танхимын болон дадлага ажлын хэлбэрээр явуулахаар төлөвлөгдсөн.

     Сургалтад хамрагдсан иргэд нь хууль тогтоомжийн талаар иргэд-олон нийтэд таниулах, сурталчилах, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, иргэдтэй зөв боловсон харьцах талаар мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшиж төгсөх бөгөөд нийслэлийн авто замын хөдөлгөөнийг зохицуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах юм.