• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ "ШИЛДЭГ МӨРДӨГЧ 2019" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-09-20
ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ

Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.2.3 дахь заалтыг хэрэгжүүлж, алба хаагчид бие биенээсээ суралцаж, туршлага судлах, мэдлэг ур чадваа дээшлүүлэх тэмүүлэл, эерэг сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл төрүүлэх зорилгоор “Шилдэг мөрдөгч” тэмцээнийг зохион байгуулж, өнөөдөр /2019-09-19 /Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Хэрэг бүртгэх алба, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн удирдлагууд, дүүргийн цагдаагийн  газар, хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга нар, алба хаагчдын төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан тэмцээнийг нээж:

 

Хэрэг бүртгэх албанаас алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр энэ онд 54 удаагийн 84 цагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 1154 алба хаагчийг хамруулсан байна. Тухайлбал Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн алба хаагчдад 9 удаагийн "Бүсчилсэн" сургалт, удирдах алба хаагчдад "Удирдах" ажилтны манлайлал сургалт нэг  удаа тус тус зохион байгуулж, сар бүр цахим шалгалт авч хэвшснээр алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийн түвшин энэ оны  1-р сараас хойш 27.8 хувиар өсч, дундаж үнэлгээ 85.5 буюу "Хангалттай сайн" үнэлгээнд хүрсэн. Та бүхний тэмцээнд амжилт хүсэж байна" гэж хэллээ.