“МАШИНТ ЭРГҮҮЛИЙН ОФИЦЕР, ЦАГДАА НАРЫН УР ЧАДВАРЫГ ДЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө"-ний дагуу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг эргүүлийн офицер, цагдаа нарт зориулан “Машинт эргүүлийн офицер, цагдаа нарын ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 18-наас 19-ний өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.
Сургалтанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэрг илрүүлэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг 26 машинт эргүүлийн офицер, цагдаа хамрагдсан. Сургалтанд хамрагдсанаараа албан үүрэг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авч, зохион байгуулалтын арга хэмжээ авах, шуурхай шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах, тэдний эрхийг хангах, туслалцаа үзүүлэх талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүлжээ.