• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй найздаа туслах зөвлөмж

2021-02-05
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй найздаа туслах зөвлөмж

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөж болзошгүй найздаа туслах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Аюулгүй харилцаа холбооны сувгийг бий болгоорой. Хоорондоо мэдээлэл солилцох нууц үгтэй болох эсвэл хүүхдэдээ аюултай үед залгах нэр, утасны дугаар цээжлүүлээрэй. 

Гэр бүлийн хүчирхийлэлд орвол хэрхэн аюулгүй байдлаа хангахад нь зөвлөн туслаарай. Чи ганцаараа биш шүү, юу ч болсон чамтай хамт, чиний талд байх болно гэдгээ байнга илэрхийлээрэй. 

  • Гэмт хэргийн зөрчлийн дуудлага хүлээн авах утас - 102
  • Мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө өгөх утас - 107
  • Хүүхдийн тусламжийн утас - 108

Эдгээр дугаарууд 24 цагийн турш үнэ төлбөргүй бөгөөд таны утас нэгжгүй байсан ч залгах боломжтой.