ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Цагдаагийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах журам батлах тухай” А/145 дугаар тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Галт зэвсэг хадгалах, хамгаалах, бүртгэх, биедээ авч явах, олгох журам батлах тухай” А/208 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах мэргэшүүлэх сургалт“-ын “Хууль, эрх зүйн үндэс” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа 8 дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс болон орон нутгийн 29 цагдаагийн газар, хэлтсийн 2549 алба хаагчдыг хамруулан энэ оны 09 дүгээр сарын 11, 20-ны өдрүүдэд зохион байгуулсан бол Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газартай хамтран тус цагдаагийн газрын 169 алба хаагчдад “Цагдаагийн алба хаагчаас биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл, журам /дадлага/”, “Буудлага үйлдэх үеийн дадлага, сургуулилт” сэдэвт сургалтуудыг 2019 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн сургагч багш нар зохион байгууллаа.
Сургалтад амжилттай хамрагдсан Дархан- Уул аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчиддаа ажлын амжилт хүсье.