• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ЭРҮҮЛ ЦАГДАА” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “НАМАР-ЭРҮҮЛ ЦАГДАА” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-10-02
“ЭРҮҮЛ ЦАГДАА” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “НАМАР-ЭРҮҮЛ ЦАГДАА” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн А/135-р тушаалаар батлагдсан  “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж  2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Богд-Хан уулын Баруун ширээт оргил руу явган аялал зохион байгууллаа.

Явган аялал хийж алхах нь хүний уураг, тархины мэдрэлийн эсүүдэд эерэгээр нөлөөлж, стерессийг тайлан тайвшруулдаг төдийгүй ууланд алхахад хүний эрүүл мэндэд ач тустай юм.  Явган аялалд тус төвийн нийт 35 алба хаагч хамрагдсан бол алба хаагчдын бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвх, сонирхлыг өрнүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор   “Намар-Эрүүл цагдаа” сэдэвт  өдөрлөгийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийгэмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харъяа олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд  зохион байгууллаа. 

Өдөрлөгийн үеэр алба хаагчдын дунд  олс таталт, хөлбөмбөг, хөгжөөнт буухиа гэсэн  3-н төрлийн тэмцээн зохион байгуулахад тус төвийн нийт 32 алба хаагч хурд, хүч авхаалж, самбаагаа сорин  өрсөлдлөө.

 Сургалтын хэлтсээс зохион байгуулсан  хөгжөөнт  буухиа  тэмцээний тэргүүн байрт  Албаны нохой сургалтын хэлтсийн нохойн төлөөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Баянмөнх, лаборант Б.Норовням нар, Захиргааны удирдлагийн хэлтсээс зохион байгуулсан олс таталтын тэмцээнд албаны нохойн сургалтын хэлтсийн үнэрийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Ц.Алтанцоож ахлагчтай баг, Албаны нохойн сургалтын хэлтсээс зохион байгуулсан хөлбөмбөгийн тэмцээнд сургалтын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Алтанжолоо ахлагчтай баг тамирчид тус тус тэргүүн байранд шалгарлаа.

Өдөрлөгт амжилттай хамрагдсан алба хаагчиддаа ажлын өндөр амжилт хүсье.