• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ" СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

2019-10-07

      “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын захиалгаар  “Олон нийтийн цагдаа бэлтгэх” сургалтыг энэ оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд 21 хоногийн хугацаатай зохион байгуулагдаж эхэллээ. 


       Сургалтаар “Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа, эрх зүйн байдлын зохицуулалт”, “Олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхэд анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн алба хаагчийн харилцаа, анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал”, “Зөрчлийн тухай хуулийн ойлголт, агуулга түүний хэрэгжилт, олон нийтийн цагдаа шалгах зөрчил”, “Жагсаалын бэлтгэл”, “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоо”, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн ажилтан үүрэг гүйцэтгэхэд анхаарах асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэглэх журам” зэрэг сэдэвт 182 цагийн  сургалтуудыг танхимын болон дадлага ажлын хэлбэрээр явуулахаар төлөвлөгдсөн.


        Сургалтад хамрагдсан иргэд нь гэмт хэрэг, зөрчил гарсан хэргийн газрын ул мөрийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах ур чадвар, дадлыг эзэмшиж төгсөнө.