• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"Хорт зуршил-Эрүүл бие" сэдэвт аян эхэллээ.

2020-03-10

     "ӨНГӨ НЭМЦГЭЭЕ-2020" НӨЛӨӨЛЛИЙН АЯН ХҮРЭЭНД ЯВАГДАЖ БУЙ "ХОРТ ЗУРШИЛ-ЭРҮҮЛ БИЕ" АЯН

   Цагдаагийн ерөнхий газраас Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд зохион байгуулж буй “ӨНГӨ НЭМЦГЭЭЕ-2020” нөлөөллийн аяны хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас 3, 4 дүгээр саруудад хариуцан зохион байгуулах “ХОРТ ЗУРШИЛ- ЭРҮҮЛ БИЕ” сэдэвт арга хэмжээг эхлүүлээд байна.


        Уг аяны цахим хурал явагадж аяны уриалга бүхий туг, Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаар аялах “Хорт зуршлын эсрэг хамтдаа тэмцье” амлалтын дэвтэр, алба хаагчдад спортоор хичээллэхийн ашиг тусыг ойлгуулсан видео шторк зэргийг танилцуулсан.

         Аяны хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн хамт олноос Цагдаа, дотоодын цэргийн нийт алба хаагч та бүхнийг хорт зуршлаа хаяж, спортоор хичээллэж, эрүүл байхыг уриалж байна.