• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэвийн байна.

2020-03-16
Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэвийн байна.

      2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрсэн.

       Коронавирус илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссийн 05 дугаар тогтоолоор Нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл зогсоосон.

        Уг тогтоолын хэрэгжих хугацаа өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 16-ны 07.00 цагаас дуусч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээгээд байгаа бөгөөд шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэвийн байна.