Коронавируст халдвар /Covid-19/-ын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам
"COVID-19" халдварын голомттой, дэгдэлт гарсан улс орноос ирсэн иргэнийг тусгаарлаж ажиглалтад авахтай холбогдуулан “Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-ыг өнөөдөр баталсан тухай УОК-ын шуурхай штаб мэдээлэв.
Тус журмаар гадаадаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдийг тээвэрлэхээс эхлэн тусгаарлах байранд байрлуулах, холбогдох байгууллагын болон иргэдийн эрх үүрэг, хариуцлагыг тусгажээ.