• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт”

2020-08-14

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт”-ыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2 хоногийн хугацаатай танхимын болон дадлага хэлбэрээр зохион явуулж байна. Үүнд:

Танхимын сургалтын хичээлийн хөтөлбөр: /Эхний өдөр/

  1. “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны талаар хууль, эрх зүйн мэдлэг” ;
  2. “Галт зэвсэг /сум/-ийн бүтэц, зохион байгуулалт, тактик техникийн үзүүлэлт” ;
  3. “Галт зэвсэгтэй харьцах сэтгэл зүйн бэлтгэл” ;
  4. “Галт зэвсэг хэрэглэсний улмаас бэртэж, гэмтсэн, шархадсан үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар” ;

  Дадлагын сургалтын хөтөлбөр: /Хоёр дахь өдөр, тус төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулагдана, Улаанбаатар хотоос 75 км зайтай/

  1. “Галын аюулгүй байдлыг хангах, хээрийн нөхцөлд гал унтраах арга тактик” ;
  2. “Буудлагын шагайвар хийх дадлага, сургуулилт” ;
  3. “Буудлагын үеийн аюулгүй байдлыг хангах” ;
  4.  “Галын бэлтгэл /буудлага үйлдэх/” ;

Сургалтад хамрагдах иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

        1. Анкет / 3*4 чээж зургийг анкет дээр наах/;

        2. Өргөдөл /цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд өргөдөл гаргах нь:/ ;

        3. Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт /маягт-А33, харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс авах/;

        4. Оршин суугаа газрын тодорхойлолт;

        5. Иргэний үнэмлэхийн хуулбар; /21 насанд хүрсэн, галт зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдэж байгаагүй байх/

       6. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан сургалтын төлбөр болох 150.000 төгрөгийг Төрийн сангийн 100900012047 тоот дансанд тушаасан баримтыг эх хувиар хавсаргах зэрэг болно.

Галт зэвсгийн сургалтад хамрагдсаныг нотлох дараах бичиг баримттай иргэдэд галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын гэрчилгээг сургалтад хамруулалгүй олгож болно. Үүнд:

       а/ Буудлага спортын холбооны тодорхойлолт /Буудлага спортын холбооны улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар/;

       б/ Цэрэг, цагдаагийн дээд сургууль /галын бэлтгэлийн хичээлд хамрагдсан байх/ төгссөн диплом, дипломын хавсралт;

       в/ Гэрээт харуул хамгаалалтын сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээ;

Сургалтад хамрагдах иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

       1. Анкет / 3*4 чээж зургийг анкет дээр наах/;

       2. Өргөдөл /цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд өргөдөл гаргах нь:/ ;

       3. Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт /маягт-А33, харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс авах/;

       4. Оршин суугаа газрын тодорхойлолт;

      5. Иргэний үнэмлэхийн хуулбар;

      6. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан сургалтын төлбөр болох 5.000 төгрөгийг Төрийн сангийн 100900012047 тоот дансанд тушаасан баримтыг эх хувиар хавсаргах зэрэг болно.

Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хашаанд байрлах Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв

Холбогдох утас: 95147102, 70190092, 86127102 /Тус төвийн жижүүрийн утас/