“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХӨТӨЧ ЦАГДАА БЭЛТГЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт модуль сургалтыг энэ оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд эдгээр алба хаагчид дохионы хэлний сургалтад хамрагдсанаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, тэднээс ирүүлж байгаа дуудлага мэдээлэл, өргөдөл, гомдлыг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэх, тэдний эрхийг хангах боломжийг бүрдүүлэх юм.