ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХӨТӨЧ ЦАГДАА БЭЛТГЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт модуль сургалтыг энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд эдгээр алба хаагчид дохионы хэлний сургалтад хамрагдсанаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, тэднээс ирүүлж байгаа дуудлага мэдээлэл, өргөдөл, гомдлыг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэх, тэдний эрхийг хангах боломж бүрдэх юм.