• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УР ЧАДВАРЫГ АХИУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2020-11-09
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УР ЧАДВАРЫГ АХИУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Энэ удаагийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран явуулж байгаа бөгөөд алба хаагчид сургалтад хамрагдсанаар коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэл, эмчилгээний арга зүйн талаар тодорхой мэдлэг, чадвар эзэмшихээс гадна тэдний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх нь сунгагдаж, сургалтын 2 багц цаг олгогдох юм.
Сургалтад Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 2 өдрийн турш хамрагдаж, мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмших юм.

Сургалт үргэлжилж байна.