• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ХҮНИЙ ЭРХ БА ЦАГДАА” СЭДЭВТ ЭЭЛЖИТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021-11-03
“ХҮНИЙ ЭРХ БА ЦАГДАА” СЭДЭВТ ЭЭЛЖИТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”, Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл, мөн хорооны 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл”-ийн хэрэгжилтийг хангах, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор “Хүний эрх ба цагдаа” сэдэвт ээлжит бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.

 

Сургалтыг Цагдаагийн ерөнхий газраас Хүний эрхийн үндэсний комисс, “Монгол Эмнести Интернэшнл” байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Сургалтын нэгдүгээр үе шатанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад Хүний эрхийн талаарх үндсэн ойлголтыг өгөх, хоёрдугаар үе шатанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Хүний эрхийн сургагч багш нарыг чадавхжуулах хөтөлбөрийн дагуу хоёр үе шаттай зохион байгуулж байна.

Дээрх сургалтаар алба хаагчид “Хүний эрх гэж юу вэ?”, “Хүний эрхэд суурилсан хандлага гэж юу вэ?” “Олон улсын хүний эрхийн гэрээ”, “Төрийн үүрэг”, “Хүний эрхийн хязгаарлалт”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх”, “Жагсаал, цуглаан цахим дэмжлэгтэй идэвхтэн, манлайлагчдын сэтгэлзүйн хэв шинж”, “Сэтгэлзүйн хамгаалалтын арга хэмжээ”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа ба хүний эрх”, “Жагсаал цуглаан ба хүний эрх” зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ур чадвар дээшлүүлэхэд чиглэнэ.