• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"Цагдаа жолооч", "Цагдаа" мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаагийн байгууллагад ажиллахыг урьж байна

2022-09-30

 

"ЦАГДАА ЖОЛООЧ", “ЦАГДАА” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ,

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

 

2022.09.30                                                                                                                                                                                                     Улаанбаатар хот

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, хүн хүчний хэрэгцээ шаардлагыг харгалзан Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын холбогдох заалтыг үндэслэн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн цагдаа-жолооч, бага эмч /малын/-ийн сонгон шалгаруулалтын бүртгэлийг энэ оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдийн хүсэлт, холбогдох материалыг enkhbatulziisaikhan99@gmail.com цахим хаягаар болон биечлэн хүлээн авч бүртгэж байна.

Нээлттэй зарлаж байгаа ажлын байр:

 

Зарласан ажлын байр

Боловсрол

Мэргэжил

Нас, хүйс

Шаардлага

1.

Цагдаа-жолооч

Бүрэн дундаас дээш

*

30 хүртэл насны /эрэгтэй/

В, С ангилалтай, 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, сахилга ёс зүйг сахиж тогтвор суурьшилтай ажиллах, зам тээврийн осол гаргаж байгаагүй.

2.

Бага эмч /малын/

Баклавар ба түүнээс дээш

Малын эмч

30 хүртэл насны /эрэгтэй/

Биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, сахилга ёс зүйг сахиж тогтвор суурьшилтай ажиллах.

 

Зарласан ажлын байрны шаардлага болон бүрдүүлэх материалыг www.police.gov.mn хаягаар орж танилцан, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хүний нөөцийн мэргэжилтний 88074860 дугаарын утсаар /ажлын цагаар/ холбогдох буюу enkhbatulziisaikhan99@gmail.com цахим хаягаар мэдээллээ ирүүлэх боломжтой.

 

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН

СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ