• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

2022-11-09
ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

                   

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлага, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас “Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо”-той хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг багц сургалтад хамрууллаа.

Сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 05,06-ны өдрүүдэд танхимаар болон цахимаар зохион байгуулсан бөгөөд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 178 алба хаагчийг хамруулав.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогссон үеийн яаралтай тусламжид шаардагдах тоног төхөөрөмж, эм, тарианы үйлдэл, механизм, хэрэглэх заалт, амилуулах лавшруулсан тусламжийг үзүүлэх ур чадвар нэмэгдэх, алба хаагчид болон иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, үүрэг гүйцэтгэлийн чадавх, хүртээмж дээшлэх зэрэг үр дүнтэй сургалт болсон юм.