"ЭРҮҮЛ БИЕ, ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус төвөөс зохион байгуулж буй "Чийрэг бие, эрүүл хамт олон" аяны хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Бодибилдингийн 7 удаагийн аварга Үнэгүй фитнесс төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч багш, дасгалжуулагч Л.Саруулбат "Эрүүл бие, идэвхтэй хөдөлгөөн, фитнесс дасгал" сэдвээр сургалт зохион байгууллаа. Тухайн сургалтад хамрагдсанаар эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач тус, амин дэм витаминыг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар мэдээлэлтэй боллоо.
Сургалтад хамрагдсан алба хаагчид болон багш, дасгалжуулагч Л.Саруулбат танд амжилт хүсье.
Эрүүл биед саруул ухаан оршино...