СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цэргийн байнгын тэтгэвэрт гарахад сэтгэл зүйн байдлаа хэрхэн бэлдэх, дасан зохицоход анхаарах асуудлуудын талаар мэдээлэл олгох, бэлтгэх зорилгоор “Дасан зохицохуй, дасан зохицох чадварыг хөгжүүлэх, анхаарах асуудал” сэдвээр, ажлын байрны стресс, бухимдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Ажлаас халшрах хам шинж, сэтгэл хөдлөлийг танин мэдэх, удирдах чадвар" сэдвүүдийн хүрээнд сургалт, хэлэлцүүлгийг алба хаагчдад зохион байгуулж, сэтгэл судлаач, бэлтгэл дэд хурандаа Ж.Энхцэцэгийг урьж оролцууллаа.
Сургалтад хамрагдсанаар алба хаагчид сэтгэл зүйн тогтвортой байдлаа хангах, сэтгэл хөдлөлөө хэрхэн эергээр зохицуулах, удирдах аргуудын талаар ойлголттой болсон.
Эерэг хандлага.
Эрүүл бие.