• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"ЦАГДАА ЖОЛООЧ, "ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН" БЭЛТГЭХ МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023-11-30

ЦЕГын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/73 дугаар тушаалаар "Цагдаа жолооч, "Хамгаалалтын ажилтан" бэлтгэх мэргэжил олгох сургалтуудыг энэ оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгуулж дууслаа. Дээрх сургалтын төгсөлтийн шалгалт хөндлөнгийн үнэлгээний баталгаажуулалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сургалт, Судалгаа, Үнэлгээний инстутийн захирлын 2023.04.17- ны өдрийн А/178 дугаар тушаалын дагуу явуулж, Хөндлөнгийн үнэлгээний баталгаажуулалтын ажилтнаар тус институтын албаны дарга Б.Наранцэцэг, арга зүйч, Т. Батчимэг болон ЦДЦСНТ-ийн үнэлгээний ажилтнаар бэлтгэгдсэн алба хаагчид ажиллаж төгсөлтийн үнэлгээг амжилттай зохион байгууллаа.

Хөндлөнгийн баталгаажуулалтын үнэлгээг онолын мэдлэг шалгах сорил, биеийн хүч, галт зэвсэг хэрэглэх, жолоодлогын ур чадварын шалгалтыг тус тус авсан юм.