• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛЛАГАД АЛБАНЫ НОХОЙГ СУРГАЖ АШИГЛАХ" СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-11-30

Монгол Улсын Их Хурлаас дотоодын цэргийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Дотоодын цэргийн штабын дэд бөгөөд ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул нарын хамтран баталсан "Дотоодын цэргийн анги, байгууллагад албаны нохойтой үүрэг гүйцэтгэх алба хаагчдад явуулах сургалт, ажлын төлөвлөгөө" -ний хүрээнд 04 дүгээр сарын 24, 25 -ны өдрүүдэд дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн хамгаалалтын офицер, ажилтан нарт "Албаны нохойн арчилгаа, маллагаа анхаарах асуудлууд" , "Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагат албаны нохойг сургаж ашиглах" сэдэвт сургалтыг улсын онц чухал объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг чадвахжуулах, албаны нохойн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгууллаа.