АЛБА ХААГЧИД УСАН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛЛЭЭ.
Алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах, бие бялдарыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Усан спорт сургалтын төвд 7 хоногт 2 удаа усан бассейнд хамрагдаж байна.
Усан спортоор хичээллэснээр хөдөлгөөний дутагдалд орох, суугаа ажил эрхэлдэг алба хаагчдыг хүзүү мөр хөших, үе мөчний өвдөлт, төвийн таргалалтаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, булчин суллах, стресс тайлах, биеийн индексийг зохистой түвшинд барих зэрэг ач тустай юм.