ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
Гаалийн ерөнхий газар, Цагдаа дотоодын цэргийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд гаалийн байгууллагын удирдах ажилтан нарт зориулсан цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг Дотоодын цэргийн штабаас зохион байгуулж байна.
Дээрх сургалтын төлөвлөгөөний хүрээнд сургалтад хамрагдаж байгаа алба хаагч нар энэ оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Алба хаагчдыг тус сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтаар гааль, цагдаагийн байгууллага нь мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, үнэрч нохойг ашиглах, хилээр хууль бус бараа материал нэвтрүүлэхэд хяналт тавьж, таслан зогсоох мөрдөн шалгах чиглэлээр байнга хамтран ажилласаар ирсэн. Цаашдаа ч хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийнхээ хүрээнд алба хаагчдаа давтан, мэргэшүүлэх ур чадварыг ахиулах сургалтуудыг хамтран зохион байгуулж, ажиллах талаар санал солилцлоо.