• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

2023-12-26
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, алба хаагчдын сахилга хариуцлагын зөвлөгөөнийг 2023 оны  12 дугаар сарын 22-ны өдөр “Сүлд” чуулгын концертын танхимд зохион байгуулллаа.  

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр нар оролцлоо.

 Цагдаагийн ерөнхий газраас 2023 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлж, ажлын үр дүн, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гарган манлайлан ажилласан алба хаагч, ажилтан, хамт олныг шалгаруулж,  “Тэргүүний алба хаагч”, “Тэргүүний хамт олон” шагналыг гардуулав.

Тэргүүний алба хаагчаар шалгарсан болон шагнал хүртсэн алба хаагчдадаа баяр хүргэж ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

Сургалтын нэгдсэн төвийн хамт олон 2023 оныг сахилга ёс зүйн зөрчилгүйгээр  шинэ оноо угтаж байна.