• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-04-27
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын “Албаны сургалтын 2026 оны нэгдсэн төлөвлөгөө батлах тухай” А/42 тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагад шинээр томилогдсон болон 1-3 жил ажилласан ахлагч бүрэлдэхүүнд зориулсан сургалтыг 2026 оны 04 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгуулж, төгсөгчдөд гэрчилгээг гардууллаа.

Энэ удаагийн сургалтад Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн болон орон нутгийн цагдаагийн газрын нийт 41 алба хаагчийг хамруулж, хэвлэл мэдээллийн байгууллагатай харьцах, өөрийгөө илэрхийлэх, зөрчил шалган шийдвэрлэх, энгэрийн камер ашиглах, харилцаа хандлага, сэтгэл зүйн бэлтгэлжилт, хүний эрхийг дээдлэх, алба хаагчийн ёс зүйн төлөвшлийг хангах чиглэлээр онол, дадлагын сургалтыг хослуулж, мэдлэг, ур чадвар олгосон онцлогтой байлаа.

Сургалтад хамрагдсан нийт ахлагч бүрэлдэхүүний цаашдын ажилд нь амжилт хүсье.