ИРГЭНИЙ ГАЛТ ЗЭВСГИЙН СУРГАЛТЫН ЗАРДЛЫН ТАЛААР
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн А/423, А/235 дугаартай хамтарсан тушаалаар "Иргэний болон, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах аюулгүй ажиллагааны сургалт"-ын 1 иргэнээр тооцсон зардлын норматив 263,700/ хоёр зуун жаран гурван мянга долоон зуун төгрөг/ болон шинэчлэгдэн тогтоогдсон.Иймд "Иргэний болон, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах аюулгүй ажиллагааны сургалт"-д суух иргэд энэ жишгээр төлбөрөө тушаан сургалтад хамрагдахыг анхааруулж байна.