• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2024-02-27
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах сургагч багшийн давтан (мэргэшүүлэх) сургалт”-ыг энэ оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс Цагдаа, дотоодын цэргийн 35 анги, байгууллагын 36 алба хаагчийг хамруулан 10 хоногийн хугацаатай тус төвд байрлуулан зохион байгуулж байна.

Сургалтаар сургагч багшийн заах арга зүй, сургалтын материал бэлтгэх, багаар ажиллах, биеийн хүч, тусгай техник хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх хууль, эрх зүйн мэдлэг, ур чадвар, албаны бэлтгэжилтийг дээшлүүлэх ахисан түвшиний мэдлэг олгох сургалт зохион байгуулагдаж байна.