• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Давтан сургалтыг зохион байгууллаа.

2024-04-19
Давтан сургалтыг зохион байгууллаа.

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн хэлтэс, тасгийн зохицуулагч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчил шалгаж шийдвэрлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн мэдлэг, хүний эрхийг хангах, алба хаагч өөрийгөө ойлгож хандлагаа зөв болгох ур чадвар эзэмших давтан сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулж, сургалтад төв, орон нутгийн замын цагдаагийн зохицуулагч алба тушаалтай 26 алба хаагч амжилттай хамрагдав.