“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНТЭЙ ХАРИЛЦАХ ХӨТӨЧ ЦАГДАА БЭЛТГЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт сургалтыг 2024 оны 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн хүрээний 24 анги, байгууллагын 32 алба хаагчид дохионы хэлний ахисан шатны сургалтад хамрагдсанаараа хөгжлийн бэрхшээлтэй хүнд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, тэднээс ирүүлж байгаа дуудлага мэдээлэл, өргөдөл, гомдлыг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэх, тэдний эрхийг хангах боломж бүрдэх юм.