Биеийн хүч, тусгай техник хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах ур чадварын түвшинг дээшлүүлэх сургагч багшийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна.

Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэх хангах журам” мөн сайдын 2018 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Дотоодын цэргийн алба хаагч чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах журам”-ын хэрэгжилтийг хангах Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2025 оны А/70 дугаар тушаалаар батлагдсан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд заагдсан алба хаагчийн биеийн хүч, тусгай техник хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах ур чадварын түвшинг дээшлүүлэх сургагч багшийн мэргэшүүлэх сургалт, 2025 оны 03 дугаар сарын 10-19-ний өдрийн хооронд 10 хоногийн хугацаанд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв болон Нарстай дахь Хээрийн сургалтын хэсэгт нийт 45 анги, байгууллагын 50 алба хаагч хамрагдаж сургалт зохион байгуулагдаж байна.