• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"Сургагч багш" бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгүуллаа.

2025-03-14

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн баталсан А/70 дугаар тушаалын дагуу цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас "Сургагч багш"-ийг 16 төрөл, мэргэжлийн дагуу бэлтгэхээр заах арга зүйн сургалтыг “MLC business school” төрийн бус байгууллагатай хамтран 2025 оны 02 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулсан.  "Сургагч багш"-аар ажиллах хүсэл сонирхолтой 80 алба хаагч 2 ээлжээр 10 модуль, 32 цагийн мөн дасгал, дадлагад суралцаж, заах арга зүйн чиглэлээр мэдлэг, чадварыг эзэмшиж, төгсөж, гэрчилгээг гардан авсан. 
Төгсөлтийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, "MLC Business School" сургалтын байгууллагын захирал Ц.Нэмэхбаяр нар оролцсон. "Сургагч багш"-аар бэлтгэгдсэн алба хаагчид хариуцсан төрөл, мэргэжлээр өөрийн анги, байгууллагад сургалтыг зохион байгуулах ба  "Сургагч багш" бэлтгэх сургалт цаашид үргэлжилна.