• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-07-09
АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан тус төвийн алба хаагчдаас  Хууль зүй, дотоод хэргийн яамны "Цагдаагийн алдар" тэмдгээр 1, "Хүндэт жуух"-аар 1,  Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны цолоор 14, нийт 16 алба хаагчдад цол, шагнал гардууллаа. 

Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж  буй нийт алба хаагчдаа  болон  тэдний гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. 
Монгол төрийн цагдаагийн мэлмий тунгалаг, өлмий бат оршиг.