ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ 60 НОХОЙ БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА.
Өнгөрсөн онд Хөх хотод гурван нохойг зөвхөн хар тамхины хэрэг илрүүлэхэд мэргэшүүлэх анхан шатны сургалтад хамруулан, одоо өөрийн орны онцлогт тохируулан дадлагажуулж, хар тамхи мансууруулах бодисыг илрүүлэн ажиллаж байна.
Одоогийн байдлаар хар тамхины чиглэлийн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гурван нохойг мэргэшүүлэн өдөр тутмын эргүүлийн болон дуудлаганд явж байгаа аж.
Нохой хүнээс нэг сая гаруй үнэрийг ялгаж үнэрлэж чаддагаараа онцлог учраас ийнхүү албаны нохойг энэ чиглэлийн гэмт хэрэгт ашигладаг байна. Тэр дундаа мэргэшсэн нохой нь нэг сая 200 мянган хорт бодис болон хар тамхи мансууруулах бодис ялган үнэрлэж чаддаг байна.