• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-04-03

      Тус төвийн Биеийн тамир, спорт хамтлагийн 2026 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, биеийн жингийн индексийг хангуулах зорилгоор эрүүл хооллолтын тухай сургалт зохион байгууллаа. Сургалтыг энэ оны 03 дугаар сарын 26-ны өдөр хоол зүйч, хүний их эмч С.Дулмааг урьж “Хүнсний бүтээгдэхүүний бүтэц”, “Зөв хооллолтын менежмент, буруу хооллолтын сөрөг үр дагавар” зэрэг сэдвээр зохион байгуулж, алба хаагчдаас хооллох зуршлын асуумж авч, холбогдох зөвлөгөөг өгөв.