• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Сургалт, дадлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

2015-01-17
Сургалт, дадлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, зөвлөлийн гишүүдийн хамт Сургалт, дадлагын төв, албаны морь, нохой сургалтын хэсгийн үйл ажиллагаатай танилцлаа.

ЦЕГ-ын Сургалт, дадлагын төв нь цагдаагийн байгууллагын сургалтын төлөвлөгөөний дагуу төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд албаны нохойг сургаж, бэлтгэх, ашиглах ажлуудыг зохион байгуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис үйл ажиллагаатай танилцан, цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах сургалтыг шинэлэг арга хэлбэрээр явуулах, цахим сургалтыг зохион байгуулах, сургалтын талаар бусад байгууллагатай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр боловсруулах талаар үүрэг чиглэлийг өгсөн байна.