ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Сургалт, дадлагын төвөөс Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 485 дугаар тушаалаар батлагдсан "Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх сургалтын төлөвлөгөө"-ний дагуу 2014 онд олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж, төв, орон нутгийн 600 гаруй иргэнийг олон нийтийн цагдаагийн ажилтнаар бэлтгээд байна.
Олон нийтийн цагдаагийн ажилтан нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан хуулиар харъяалуулсан зөрчилд торгууль ноогдуулах, хууль тогтоомжийг иргэдэд тайлбарлан таниулах, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох, гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх үүргийг хэрэгжүүлж ажилладаг.
Тус төвөөс олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэлт гарган, зохих шаардлага шалгуурыг хангаж, Улаанбаатар хотын цагдаагийн газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдэд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хууль, эрх зүйн мэдлэг, ажлын байранд шаардагдах ур чадвар, дадал олгох сургалтыг зохион байгуулж байна.