• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Сургалт, дадлагын төвийн Сургалтын хэлтсийн танилцуулга

2015-04-13

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 59, 226 дугаар тушаалуудаар байгуулагдсан Сургалт, дадлагын төвийн Сургалтын хэлтэс нь  7 алба хаагчийн орон тоотойгоор Цагдаагийн байгууллагын сургалт, хүний хөгжлийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэх дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

  1. Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжтэй хамтран цагдаагийн байгууллагын сургалт, хүний нөөцийн хөгжлийн стратеги, төлөвлөлт, бодлого, сургалтын төлөвлөгөөг  боловсруулах, хэрэгжүүлэх;
  2. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлийн судалгааг цагдаагийн байгууллагын судалгаа, шинжилгээний ажил хариуцах нэгж болон бусад их, дээд сургуультай хамтран  төсөл, хөтөлбөр, захиалгын дагуу зохион байгуулах;
  3. Цагдаагийн алба хаагчдын сургалтын хэрэгцээг судалж, сургалтыг төлөвлөн зохион байгуулж,  сургалтын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ, шинжилгээ хийх;
  4. Сургагч- багшийг сонгох, бэлтгэх, чадавхижуулах, ажлыг нь зохицуулах, тэдний сургалтын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх ажлыг холбогдох цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэх;
  5. Цагдаагийн алба хаагчдыг болон хөгжүүлэх, мэргэшлийн мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэн, дадлагажуулж, чадавхижуулахад чиглэгдсэн мэргэшүүлэх, давтан  болон албаны сургалтыг зохион байгуулах;
  6. Олон нийтийн цагдаагийн ажилтаныг бэлтгэх, давтан сургах сургалтын  агуулга, стандартыг тогтоож, төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан,  сургалтыг зохион байгуулах;
  7. Иргэний зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;
  8. Сургалтын үйл ажиллагаанд орчин үеийн сургалтын арга, хэлбэр, мэдээлэл, харилцааны техник хэрэгслийг ашиглаж, хөгжүүлэх, сургалтын агуулга, зорилгод нийцсэн сургалт, дадлагын бодит орчинг бүрдүүлж, шинэчлэх;
  9. Гадаад, дотоод улсын  их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн байгууллага, төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай сургалтын чиглэлээр хамтран ажиллаж, мэдээлэл солилцох;
  10. Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээ, алба хаагчдад шаардлагатай ном, гарын авлага, зөвлөмжийг боловсруулж,  нийтийн хүртээл болгох ажлыг зохион байгуулах;
  11. Сургалтын нэгдсэн сан, цахим мэдээллийн нэгдсэн системийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж, ашиглах;
  12. Цагдаагийн алба хаагчдын ажлын байр / албан тушаал/-нд тавигдах мэргэжлийн ур чадварыг тогтоож, түүнд чиглэгдсэн сургалт, дадлагыг зохион байгуулах;
  13. Төв, орон нутгийн цагдаагийн байгууллага, нэгж, бүсийн сургалтын төвүүд, алба хаагчдыг мэргэжил, арга зүйгээр хангах;
  14. Иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

Сургалтын хэлтсийн даргаар цагдаагийн дэд хурандаа Р.Бат-Оргил, сургалтын ахлах  мэргэжилтнээр цагдаагийн ахмад Б.Эрдэнэмөнх, ахлах сургагчаар цагдаагийн хошууч Ч.Гантулга, Э.Тэмүүжин, цагдаагийн ахмад Ч.Төгсбүрэн нар ажиллаж байна.