2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 25-НААС 29-НЫ ХООРОНД АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ БОЛОН ДАВТАН СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/146 дугаар тушаалаар батлагдсан "Цагдаагийн байгууллагын 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө"-ний дагуу гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр 2 удаагийн мэргэшүүлэх, 1 удаагийн давтан сургалт 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 29-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдлаа.
Уг сургалтаар “Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн газрын үзлэг хийх, илрүүлэх арга, тактик”, “Хамгаалалтын удирдлага, зохион байгуулалт-1” сэдэвт мэргэшүүлэх сургалт, Нийтийн хэв журам хамгаалах албаны ахлагч бүрэлдхүүний алба хаагчдад давтан сургалтуудыг тус тус зохион байгуулсан бөгөөд сургалтад 49 алба хаагч идэвхтэй оролцож, гэрчилгээ гардан авлаа.