ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА, ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтыг 2015 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Мэдээлэл шуурхай удирдлагын төв болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн сургалтын танхимд хэв журмын ажил болон эргүүл хамгаалалт хариуцсан алба хаагчдын дунд зохион байгууллаа.
Сургалтад ёс зүй, хандлагын шалтгаан, үр дагавар, итгэл үнэмшил, үнэт зүйл, хандлага-дотоод мэдрэмж, зан үйлийг өөрчлөх харилцаа, харилцааны соёл, сонсох ур чадвар, стрессийн тухай ойлголт, тайлах арга зам, өөрийгөө хэрхэн илэрхийлэх, илтгэх ур чадвар зэрэг 12 цагийн багц сургалтыг төлөвлөж, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран сургагч багшаар бэлтгэгдсэн алба хаагчдаар сургалтыг амжилттай зохион явууллаа.
Цаашид Улаанбаатар цагдаагийн хүрээний байгуулага, нэгжийн 600 гаруй алба хаагчийг уг сургалтад хамруулахаар ажиллаж байна.