2015 ОНЫ 06 ДУГААР САРЫН 13-НААС 17-НЫ ХООРОНД АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/146 дугаар тушаалаар батлагдсан "Цагдаагийн байгууллагын 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө"-ний дагуу гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр 2 удаагийн мэргэшүүлэх сургалт 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 17-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдлаа.
Тус төвд “Байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийн газрын үзлэг хийх, илрүүлэх арга, тактик”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагаа” сэдэвт мэргэшүүлэх сургалтууд зохион байгуулагдсан. Сургалтыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сургагч багш нар орсон бөгөөд төв, орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн 47 алба хаагч хамрагдаж, гэрчилгээ гардан авлаа.