ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВИЙН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Сургалтын төв нь цагдаагийн байгууллагын эрэлт, хэрэгцээ, бодит шаардлагад нийцсэн, алба хаагчдын ур чадварын түвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсруулж, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшинг тогтоон, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үйл ажиллагааг хэвийн явуулахад нь шаардагдах мэргэжлийн мэдлэг, ур чадварыг олгох, дадлагажуулах зорилт тавин ажиллаж байна.
Сүүлийн жилд манай төвөөс тасралтгүй явуулж байгаа үйл ажиллагааны нэг чиглэл нь алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхижуулах, давтан сургах явдал бөгөөд уг сургалтуудыг улам бүр баяжуулан явуулах нь алба хаагчдын сэтгэлгээ хандлагыг өөрчилж, өөрийг нь өөрөөр нь хөгжүүлэх, богино хугацаанд олон хүнийг улам бүр чадавхижуулах арга барил юм.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны б/146 дугаар тушаалаар батлагдсан "Цагдаагийн байгууллагын 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө"-ний хэрэгжилтийг хангах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр алба хаагчдын сургалтын үйл ажиллагааг 7 хоног бүр төлөвлөж, сургалтын явц, байдал, чанар, үр дүн, сургагч багш нарын ур чадвар, заах арга зүйд байнга анхаарч ажиллаж байна.
Алба хаагчдыг эрхэлж буй ажил, мэргэжил, ажилласан жил, хугацааг харгалзан сургалтын агуулга, хэлбэрийг онолын 30, дадлага 70 хувьтай явуулж, тэднийг хөгжүүлэх, чадваржуулах, мэргэшүүлэх, сахилга, ёс зүйг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, дэмжлэг үзүүлэх албаны алба хаагчдын дунд давтан, мэргэшүүлэх цахим хэлбэрээр сургалт явуулах, бусад /ур чадварын болон албан тушаалын/, хүний хөгжлийн гэсэн 22 төрлийн 227 удаагийн сургалт зохион байгуулагдаж, 1 алба хаагч 83 цагийн сургалтын хөтөлбөрийг хангаснаар мэргэшсэн, чадварлаг алба хаагчид цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж ажиллана гэж үзэж байна.
Сургалтын үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, цахим сургалт явуулах, цахим мэдээллийн санг бий болгох, сургалтыг байгууллага, алба хаагчдад ил тод, нээлттэй, харилцан уялдаа, холбоотой байлгахаар зорьсон.
Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг эрхэлж буй ажил, мэргэжлийн чиглэлээр нь мэргэшүүлэх, ажилласан жил, хугацааг харгалзан давтан сургах, цахим хэлбэрээр сургалт явуулах, удирдах ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, манлайллыг дээшлүүлэх, алба хаагчдыг хөгжүүлэхэд чиглүүлэн 2015 оны сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:
-Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх,
- Гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх
- Цагдаагийн мэргэжлийн
-“Шуурхай удирдлагын штаб”-ын дэргэдэх тусгайлсан чиг үүрэгтэй бүлгүүдийн
- Сургагч багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх
- "Дэлхийн зөн Монгол" ОУБ-тай хамтарсан
- Удирдах ажилтаны сургалт зэрэг
- Албаны нохойн туслах төлөөлөгчдийн давтан
- Галт зэвсгийн ур чадварын
- Булган, Орхон, Өмнөговь, Төв, Дундговь, Дархан-уул, Говьсүмбэр, аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдад бүсчилсэн сургалтууд,
- ЦАХ-ын ёс зүй, харилцаа, чиг хандлагын сургалт зэрэг 14 төрлийн 32 удаагийн сургалт явагдсан.
"Цагдаагийн байгууллагын 2015 оны сургалтын төлөвлөгөө"-ний дагуу эхний хагас жилийн байдлаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр мэргэшүүлэх чиглэлийн 22 удаагийн сургалтад 1240, давтан болон ур чадвар ахиулах чиглэлийн 12 удаагийн сургалтад 230, бусад буюу бүсчилсэн сургалтад 1895, төрийн бус байгууллагатай хамтарсан 6 удаагийн сургалтад 295 алба хаагч буюу 57 байгууллагаас нийтдээ 66 удаагийн сургалтад 3660 алба хаагч хамрагдаж ирц 99,0 хувьтай байна.
Дээрх сургалтад Гэмт хэрэгтэй тэмцэх, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Нийтийн хэв журам хамгаалах алба, Мөрдөн байцаах болон Эрүүгийн цагдаагийн газар, Мэдээлэл технологийн төв, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хууль сахиулах их сургууль, Онцгой байдлын ерөнхий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын харъяа цагдаагийн газар, хэлтсүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс нийт 78 алба хаагч сургагч багшаар ажиллаж, 41сэдэв, чиглэлээр 1055 цагийн хичээл, сургалт явуулжээ.
Сургалтад оролцогчдоос авсан санал асуулгын дүнгээс үзвэл сургагч багш нараас Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Баярмагнай, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Энхбат, А.Бакыт, Нийтийн хэв журам хамгаалах албаны Замын цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Р.Цогтоо, Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч С.Баярбат, Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Тогос, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Н.Бурмаа, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Баярбат нар хичээл, сургалтын бэлтгэлийг хангаж, сургалтыг удирдан зохион явуулах, заах арга зүй чиглэлээр идэвх гаргаж ажилласан байна.
Сургалтад дараах шинэлэг ажлыг нэвтрүүлэн ажиллаа. Үүнд:
- Сургалтад хамрагдах алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшинг сургалт эхлэхийн өмнө болон төгсгөлд сорил, тест, асуулгаар авч, сургалтын агуулга, төлөвлөгөө, арга хэлбэрээ тодорхойллоо.
-Сургалтад оролцогчдыг баг, хамт олон болгох, харилцан туршлага солилцуулах үүднээс дурсгалын зураг болон хаягын жагсаалтыг хэвлүүлэн оролцогч бүрт хүргүүллээ.
- Сургалтын чиглэлээр бусад байгууллага, нэгжийн үйл ажиллагаатай танилцуулах ажлуудыг нэвтрүүллээ.
- Сургалтыг чанар, үр дүнтэй зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах ажлыг сайжруулах зорилгоор Сургалтын хяналтын хуудсыг боловсруулж, сургалт бүрт ашиглаж байна.
- Сургалтад урт хугацаагаар оролцож байгаа оролцогчдын сургалтын явц байдал, сэтгэл зүйн дүгнэлтийг гаргаж, цагдаагийн газар, хэлтэст хүргүүллээ.
-Сургалтад оролцогчдод сургалт, сахилга, ёс зүй, аюулгүй байдлыг хангах талаар 15 зөвлөмжийг өгч, баталгаа гаргуулж, эхэлсэн.
Цагдаагийн алба хаагч, сургагч багш нарт зориулж 2 гарын авлагыг боловсруулан, хэвлэж хүргүүлсэн.
Д/д |
Цагдаагийн газар, хэлтэс, төвийн нэрс |
Сургагч багшийн тоо |
Сургалтын цаг |
1 |
Гэмт хэрэгтэй тэмцэх газар |
2 |
40 |
2 |
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар |
8 |
56 |
3 |
Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар |
12 |
96 |
5 |
Мэдээлэл технологийн төв |
2 |
32 |
6 |
Лицензийн төв |
1 |
10 |
7 |
Нийтийн хэв журам хамгаалах газар |
5 |
84 |
8 |
Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар |
8 |
78 |
9 |
Төмөр замын цагдаагийн хэлтэс |
3 |
64 |
10 |
УБХЦГ-ын ГХТГазар |
1 |
12 |
11 |
УБХЦГ-ын НХЖХГ |
3 |
48 |
12 |
УБХЦГ-ын ЗЦГ |
3 |
68 |
13 |
УБХЦГ-ын ХНСХ |
1 |
24 |
14 |
БЗДЦХ-1 |
3 |
48 |
15 |
БЗДЦХ-2 |
3 |
68 |
16 |
БЗДЦХ-3 |
1 |
16 |
17 |
СХДЦХ-1 |
2 |
32 |
18 |
СХДЦХ-2 |
3 |
48 |
19 |
ХУДЦХ-1 |
4 |
36 |
20 |
ХУДЦХ-2 |
2 |
24 |
21 |
БГДЦХ-1 |
1 |
16 |
22 |
БГДЦХ-2 |
2 |
32 |
23 |
ЧДЦХ-1 |
1 |
24 |
24 |
ЧДЦХ-2 |
3 |
58 |
25 |
СБДЦХ-2 |
3 |
72 |
26 |
БНДЦХ |
1 |
12 |
Нийт дүн |
78 |
1055 |
Д/д |
Цагдаагийн газар, хэлтэс, төвийн нэрс |
Сургалтад хамрагдсан алба хаагчдын тоо |
Сургалт тасалсан алба хаагчдын тоо |
Ирцийн хувь |
1 |
Дотоод хяналт,шалгалт, аюулгүй байдлын газар |
15 |
“ |
100 |
2 |
Холбооны хэлтэс |
6 |
“ |
100 |
3 |
Тусгай ажиллагааны газар |
12 |
“ |
100 |
4 |
Хэвлэл мэдээллийн төв |
5 |
“ |
100 |
5 |
Санхүү хангамжийн газар |
8 |
“ |
100 |
6 |
Гэмт хэрэгтэй тэмцэх алба |
23 |
“ |
100 |
7 |
Эрүүгийн цагдаагийн газар |
25 |
“ |
100 |
8 |
Мөрдөн байцаах газар |
35 |
“ |
100 |
9 |
Нийтийн хэв журам хамгаалах алба |
42 |
“ |
100 |
10 |
Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба |
1120 |
“ |
100 |
11 |
Олон нийт-Цагдаа хамтын ажиллагааны төв |
15 |
“ |
100 |
12 |
Төмөр зам дахь цагдаагийн хэлтэс |
56 |
“ |
100 |
13 |
Улаанбаатар хотын цагдаагийн газар |
36 |
“ |
100 |
14 |
УБХЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газар |
16 |
“ |
100 |
15 |
УБХЦГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газар |
15 |
“ |
100 |
16 |
УБХЦГ-ын Замын цагдаагийн газар |
68 |
2 |
97 |
17 |
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс |
93 |
1 |
99 |
18 |
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс |
85 |
1 |
95 |
19 |
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтэс |
74 |
“ |
100 |
20 |
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс |
79 |
2 |
97 |
21 |
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс |
82 |
2 |
98 |
22 |
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтэс |
97 |
1 |
99 |
23 |
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс |
95 |
1 |
99 |
24 |
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс |
70 |
1 |
99 |
25 |
Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс |
88 |
1 |
99 |
26 |
Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс |
95 |
1 |
99 |
27 |
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс |
104 |
1 |
99 |
28 |
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс |
92 |
2 |
98 |
29 |
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс |
99 |
2 |
98 |
30 |
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс |
110 |
1 |
99 |
31 |
Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс |
15 |
1 |
93 |
32 |
Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс |
9 |
1 |
89 |
33 |
Багахангай дүүрэг дэх цагдаагийн тасаг |
5 |
“ |
100 |
34 |
Архангай аймаг |
8 |
“ |
100 |
35 |
Баянхонгор аймаг |
12 |
“ |
100 |
36 |
Баян-Өлгий аймаг |
6 |
“ |
100 |
37 |
Булган аймаг |
44 |
“ |
100 |
38 |
Говьсүмбэр аймаг |
81 |
“ |
100 |
39 |
Говь-Алтай аймаг |
11 |
“ |
100 |
40 |
Дархан-Уул аймаг |
200 |
1 |
99 |
41 |
Дорнод аймаг |
15 |
1 |
93 |
42 |
Дорноговь аймаг |
21 |
“ |
100 |
43 |
Дундговь аймаг |
96 |
“ |
100 |
44 |
Завхан аймаг |
12 |
1 |
92 |
45 |
Орхон аймаг |
58 |
“ |
100 |
46 |
Өмнөговь аймаг |
146 |
“ |
100 |
47 |
Өвөрхангай аймаг |
14 |
“ |
100 |
48 |
Сэлэнгэ аймаг |
21 |
1 |
95 |
49 |
Сүхбаатар аймаг |
12 |
“ |
100 |
50 |
Төв аймаг |
87 |
2 |
98 |
51 |
Увс аймаг |
7 |
“ |
100 |
52 |
Ховд аймаг |
5 |
1 |
80 |
53 |
Хөвсгөл аймаг |
9 |
“ |
100 |
54 |
Хэнтий аймаг |
12 |
1 |
92 |
Нийт дүн |
3660 |
29 |
99% |
СУРГАЛТЫН ТӨВ