• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ.

2017-06-06
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ.

     Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үеэр орон нутаг дахь Цагдаагийн газар, хэлтсийн дарга нар Сургалтын нэгдсэн төвийн сургалтын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, сургалтын орчинтой танилцаж, албаны нохойн үзүүлэх тоглолтыг сонирхов.

   

    Тэдэнд Монголын үндэсний олон нийтийн телевизийн Нийгэм-эдийн засгийн албаны ахлах редактор Э.Бямбацэцэг орон нутгийн телевизтэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, иргэд олон нийтэд тайлангаа тавих, цагдаагийн байгууллагын нэр хүнд, имижийг хэрхэн дээшлүүлэх чиглэлээр "Цагдаа ба Хэвлэл мэдээлэл" сэдэвт сургалт зохион байгууллаа. 

   Түүнчлэн "Айзарзоне" ХХК-иас олон нийтийг хамарсан төсөл болох "Цахлай" үйлчилгээг танилцуулж, санал бодлыг нь сонсож, харилцан ярилцлага өрнүүлэв.

     Энэхүү үйлчилгээ нь эцэг эх болон багш, цагдаагийн байгууллагын ажилтнууд дэвшилтэт технологи, гар утас болон тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар, цаг хугацаа орон зайнаас үл хамааран хүүхдийн байршлыг өндөр нарийвчлалтайгаар харах боломжтой. Мөн тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар асран хамгаалагчид мэдээ илгээх зарчмаар хүүхдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх систем юм.