НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.
Энэ үеэр хоёр байгууллагын сургалтын төвүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх, хэргийн газрын үзлэгийн хиймэл орчин ашигласан практик сургалтад алба хаагчдыг хамруулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон ба прокуроруудын зүгээс Сургалтын нэгдсэн төвийн удирдлага, алба хаагчдад талархал илэрхийллээ.